Өмнөговь · Баянзаг · Улаан хясаа

Баянзаг — динозаврын өндөг олдсон газар

1923 онд Рой Чепмен Эндрюсийн анги эндээс дэлхийд анх удаа динозаврын өндөгний үүр илрүүлсэн. Тэр улаан хясаа өнөөдөр ч говийн 80 сая жилийн түүхийг хадгалсаар байна.

80 саяжилийн өмнөх олдворууд
156үзмэр, эд өлгийн зүйл
3алдарт олдворын газар
Доош гүйлгэх

Ажлын цаг

Зун: 09:00 – 19:00 (өдөр бүр)

Өвөл: 09:00 – 17:00, Даваа амарна

Тасалбар

Том хүн: 10,000₮ · Хүүхэд: 3,000₮

Гадаад зочин: 20,000₮ · Оюутан: 5,000₮

Хаяг байршил

Даланзадгад хот, Өмнөговь аймаг

Шинэ барилга — төв талбайн зүүн талд Дарж хаягийг газрын зураг дээр харна уу
Мэдээ, үйл явдал

Сүүлийн мэдээ

Бүгдийг харах →
Геологийн цагийн шугам

Говийн 250 сая жил

Давхарга бүр өөр эрин үеийг өгүүлнэ. Галав сонгож, тухайн үеийн говийн ертөнцтэй танилцаарай.

Бидний тухай

Говийн байгаль, түүхийн музей

Музейн эрхэм зорилго, удирдлагын мэндчилгээ, түүх, өнөөгийн үйл ажиллагаа.

Мэндчилгээ

Захирлын зураг
Б. Мөнхбаяр Музейн захирал

Говь бол зөвхөн цөл биш — дэлхийн байгалийн түүхийн хамгийн баялаг архивуудын нэг юм.

Эрхэм хүндэт зочид, судлаачид, найз нөхөд өө.

Говийн байгаль, түүхийн музей нь Өмнөговь аймгийн байгалийн болон түүх соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сан хөмрөгт Баянзаг, Нэмэгт, Түгрэгийн ширээ зэрэг дэлхийд алдартай олдворын газруудаас илэрсэн үнэт олдворууд хадгалагдаж байна.

Бид зөвхөн үзмэр хадгалахаар зогсохгүй, тэдгээрийн ард буй мэдлэг, түүхийг олон нийтэд хүргэхийг эрхэмлэдэг. Хүүхэд багачуудад зориулсан боловсролын хөтөлбөр, судлаачдад нээлттэй сан хөмрөг, орон нутгийн иргэдтэй хамтарсан судалгааны ажил бол манай өдөр тутмын үйл хэрэг.

Та бүхнийг манай музейд урьж байгаадаа таатай байна. Говийн 80 сая жилийн түүхтэй танилцахаар морилно уу.

Үйл ажиллагааны чиглэл

Эрхэм зорилго, зорилт

Эрхэм зорилго

Өмнөговь аймгийн байгалийн болон түүх соёлын өвийг эрдэм шинжилгээний үндэслэлтэйгээр хадгалж хамгаалан, судалж баяжуулж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх.

Зорилго

Говийн палеонтологийн өвийг судлан сурталчлах тэргүүлэх төв болж, орон нутгийн иргэд болон гадаад дотоодын жуулчдад нээлттэй, орчин үеийн музейн үйлчилгээ үзүүлэх.

Зорилтууд

  1. Сан хөмрөгийн бүртгэлийг бүрэн цахимжуулж, олон нийтэд нээлттэй болгох
  2. Хээрийн судалгааны ажлыг жил бүр тогтмол зохион байгуулах
  3. Сурагч, оюутанд зориулсан боловсролын хөтөлбөрийг өргөжүүлэх
  4. Үзмэрийн хадгалалтын нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэх
  5. Гадаад орны музей, судалгааны байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх
Түүх, өнөөдөр

Танилцуулга

Говийн байгаль, түүхийн музей нь Даланзадгад хотод үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Өмнөговь аймгийн байгаль, палеонтологи, түүх соёлын өвийг цогцоор нь толилуулсан аймгийн хэмжээний томоохон музей юм.

Музейн сан хөмрөгт динозаврын араг яс, өндөг, чулуужсан мод, эрдэс чулуулгийн цуглуулгаас гадна орон нутгийн ард түмний ахуй соёл, урлагийн үнэт дурсгалууд хадгалагдаж байна. Үзмэрийн ихэнх нь Баянзаг, Нэмэгтийн хотгор, Түгрэгийн ширээ зэрэг дэлхийд алдартай олдворын газруудаас илэрсэн.

Шинэ барилга нь орчин үеийн үзэсгэлэнгийн танхим, хадгалалтын нөхцөл, бэлтгэлийн лаборатори, боловсролын танхимтай. Музей нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон орчинтой бөгөөд бүх танхимд монгол, англи хос хэлээр тайлбар бэлтгэсэн.

Манай хамт олон судлаач, сан хөмрөгч, сэргээн засварлагч, хөтөч зэрэг мэргэжлийн ажилтнуудаас бүрддэг бөгөөд Палеонтологийн хүрээлэн болон бусад эрдэм шинжилгээний байгууллагатай нягт хамтран ажилладаг.

1963Байгуулагдсан он
8Үзэсгэлэнгийн танхим
24Хамт олон
Музейн барилга
Хамт олны зураг

Танилцуулга бичлэг

Үйл ажиллагаа

Байнгын үзүүллэг

Байнгын болон түр үзэсгэлэн, боловсролын хөтөлбөрүүд — бүх насныханд зориулав.

Суралцах ба танин мэдэх

Боловсролын хөтөлбөр

Хүүхэд, залуус, гэр бүлд зориулсан музейн танин мэдэхүйн хөтөлбөрүүд.

Одоогоор хөтөлбөр байршуулаагүй байна.

360° аялал

Музейгээр виртуал аялах

Виртуал аяллын туршилтын хувилбарыг танилцуулж байна. Энэхүү хэсгийн хөгжүүлэлт үргэлжилж байгаа тул зарим дүрслэл, боломж бүрэн бус байж болно.

360° зураг ачаалж байна…
Чирэдэгдэж эргүүлнэ · Хулганы дугуйгаар томруулна
Соёлын өв

Дурсгалт газрууд

Өмнөговь аймгийн нутагт бүртгэлтэй палеонтологи, археологийн дурсгалт газрууд.

1
Булган

Баянзагийн палеонтологийн дурсгалт газар

2
Булган

Төгрөгийн ширээгийн палеонтологийн дурсгалт газар

3
Булган

Авдрантын палеонтологийн дурсгалт газар

4
Булган

Алаг тээгийн палеонтологийн дурсгалт газар

5
Булган

Баянзагийн чулуун зэвсгийн дурсгалт газар

6
Булган

Цахиуртын хөндий чулуун зэвсгийн дархны газар

Соёлын өв

Бичиг баримт

Соёлын өвтэй холбоотой журам, маягт, тайлангуудыг жагсаалтаас үзэж татаж авна уу.

Одоогоор бичиг баримт оруулаагүй байна.

Соёлын өв

Номын сан

Музейн ном, судалгааны материалыг PDF хэлбэрээр уншиж, татаж авна уу.

Одоогоор ном байршуулаагүй байна.

Мэдээ, үйл явдал

Мэдээ, үйл явдал

Музейн сүүлийн үеийн мэдээ, үзэсгэлэнгийн нээлт, судалгааны ажлын явц.

Зочлох

Тасалбар захиалах

Зочлох өдрөө сонгоод урьдчилан захиалаарай. Төлбөрөө музей дээрээ төлнө.

Ил тод байдал

Шилэн данс

Музейн төсөв, санхүүгийн мэдээллийг доорх эх сурвалжуудаас нээлттэй үзэх боломжтой.

Ил тод байдал

Шил ажиллагаа

Музейн үйл ажиллагаа, эрх зүйн орчин, төрийн үйлчилгээтэй холбоотой нээлттэй эх сурвалжууд.

Ил тод байдал

Статистик

Музейн зочид, үйл ажиллагааны үзүүлэлтийг он тус бүрээр харна уу.