Цагийн хуваарь: Мягмар-Бямба 09:00-17:30 Ням, Даваа-амарна (10-р сарын 01-аас 4-р сарын 30)

1.ЭРТНИЙ АМЬТАН, УРГАМАЛ

Монгол орны Өмнийн говь нь байгалийн үзэсгэлэнт газруудаас гадна дэлхийд ховорхон байдаг палеонтологийн олдворууд тэр тусмаа үлэг гүрвэлийн олдвор цуглуулгаар баялаг. Говийн байгаль, түүхийн музейн палеонтологийн үзүүллэг дэглэлтийн эхний хэсэгт үлэг гүрвэлийн өлгий нутаг хэмээн дэлхийд алдаршсан Нэмэгт, Бүгийн цав, Ухаа толгод, Баян заг, Төгрөгийн ширээ, Байшин цаваас олдсон олдворуудыг онцолж, эрин галавын дараалал, түүний ялгагдах шинжүүдэд тулгуурлан тодотгон үзүүлсэн.

Дэлхийд анх түрүүн Монгол нутгаас олдсон үлэг гүрвэлийн өндөгний үүр, Монголоос хамгийн олноор олдож байсан эвэрт үлэг гүрвэл-Протоцератопсын бүтэн хэлхээ яс, түүний бөөнөөр хадгалагдсан 15 зулзага, шалмаг түргэн хөдөлгөөнтэй, жижиг махан идэшт үлэг гүрвэлийн бүтэн хэлхээ ясыг байгаль дээр олдсон хэлбэрээр нь дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ өндгөө дарж буй овираптор, аварга том сарвуут, үлэмж биет үлэг гүрвэл-дейнохейр нартай танилцах болно.

Гурвантэс сумын нутгаас олдсон аварга махан идэшт үлэг гүрвэл-Тарбозаврын бүтэн хэлхээ ясны олдвор нь Монгол нутгаас олдож байсан Тарбозаврын хамгийн том олдворын нэг юм.  


Танхимууд

1.Эртний амьтан, ургамал
2.Эрдэс баялаг, уул уурхай
3.Эртний түүх
4.Шашин, сүм хийд
5.Аймгийн түүх, алдартнууд
6.Уламжлалт өв соёл
7.Тэмээн соёл
8.Урлаг уран сайхан
9.Боловсрол, олон нийтийн танхим