3.ЭРТНИЙ ТҮҮХ
Өвөг дээдсийн түүх, соёлын арвин их дурсгалыг хадгалсан нутаг бол Өмнөговь аймаг. Арц богд, Цахиуртын хөндийн чулуун зэвсгийн дарханы газар, Төгрөгийн ширээ, Баянзагийн суурин, Оцон мааньт, Говьгурвансайхан уулын Хавцгайтын хадны зураг зэрэг нь хүн төрөлхтөний үүсэл хөгжлийн түүхийг илэрхийлэх археологийн нэн чухал дурсгалт газар юм.
Тус танхимд Өмнөговь аймгийн нутгаас олдсон чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн амьдарч байсан бууц суурин, чулуун зэвсэг үйлдвэрлэж байсан дархны газар, хадны зураг, бичээс, хүрэл зэвсгийн үеийн түүвэр цуглуулга, ваар, ясан эдлэл, гоёл чимэглэл, шоргоолжин булш болон Ноён сумын Цагаан Ханангийн агуйгаас олдсон XIII-XIV зууны үеийн язгууртны хувцас, хэрэглэл зэрэг түүхийн ховор олдворуудыг дэлгэн үзүүлж байна.
Танхимууд
1.Эртний амьтан, ургамал2.Эрдэс баялаг, уул уурхай
3.Эртний түүх
4.Шашин, сүм хийд
5.Аймгийн түүх, алдартнууд
6.Уламжлалт өв соёл
7.Тэмээн соёл
8.Урлаг уран сайхан
9.Боловсрол, олон нийтийн танхим