Цагийн хуваарь: Мягмар-Бямба 09:00-17:30 Ням, Даваа-амарна (10-р сарын 01-аас 4-р сарын 30)

5.АЙМГИЙН ТҮҮХ, АЛДАРТНУУД

Өмнөговь аймаг нь 1931 онд Монгол Улсын засаг захиргааны өөрчлөлтөөр байгуулагдсан анхны 13 аймгийн нэг. Манж Чин улсын үеийн засаг захиргааны хуваарилалтаар Сайн ноён хан аймгийн Ёст бэйсийн хошуу /Балдан засгийн хошуу/, Түшээт хан аймгийн Түшээ вангийн хошуу, Эетэй бэйлийн хошуу, Мэргэн вангийн хошууны баруун урд хэсгийг хамарсан газар нутагтай. Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот нь Улаанбаатараас урагш 585 км зайд, далайн түвшнээс дээш 1400 метрийн өндөрт оршдог. 1931 онд одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумаас говьчуудын домог, бахархал болсон Гурвансайхан уулын зүүн өмнөх бэлд орших Даланзадгай хэмээх жижиг булгийн дэргэд нүүн ирж байгуулагдсан түүхтэй. Өмнөговь аймгийн төвийг энэ булгийн нэрээр Даланзадгад хэмээн нэрлэсэн ба нийт 165,4 мянган км квадрат уудам тэнэгэр нутагтай, засаг захиргааны хувьд 15 сум, 59 багт хуваагддаг монголын хамгийн том 4 хотын нэг болон хөгжиж байна. Энэ хэсгээс Өмнөговь аймаг байгуулагдсан түүхээс гадна, аймгаас төрсөн алдартнуудын түүх намтар, алдар гавьяатай танилцах болно. 


Танхимууд

1.Эртний амьтан, ургамал
2.Эрдэс баялаг, уул уурхай
3.Эртний түүх
4.Шашин, сүм хийд
5.Аймгийн түүх, алдартнууд
6.Уламжлалт өв соёл
7.Тэмээн соёл
8.Урлаг уран сайхан
9.Боловсрол, олон нийтийн танхим