Цагийн хуваарь: Мягмар-Бямба 09:00-17:30 Ням, Даваа-амарна (10-р сарын 01-аас 4-р сарын 30)

7.ТЭМЭЭН СОЁЛ

Тус үзүүллэгийн хэсэгт хоёр бөхт тэмээний гарал үүсэл, тэмээчин хот айл, тэмээний тоног хэрэгсэл, ноос ноосон бүтээгдэхүүнүүд, Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн шилмэл омгийн тэмээний тухай, тэмээг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний ашиг шимийг ашиглаж ирсэн уламжлалт аргуудтай танилцах болно.

Дэлхийн хоёр бөхт тэмээний 30% нь монголд нутагшдаг. Өмнөговь аймаг нь улсдаа хамгийн олон тэмээтэй бөгөөд Ханбогд, Мандал-Овоо сумууд тэмээний тоогоор улс аймагтаа тэргүүлдэг. Өмнөговь аймаг нь 2021 оны байдлаар 160.580 тэмээтэй байна. Хөдөлмөрийн баатар тэмээчин Д.Жижээ, Х.Гомбосүрэн, Д.Хамар, Ж.Тогтохсүрэн нарын намтар түүх, тэмээ маллагааны арга туршлага, тэмээний тухай контент нэвтрүүлгийг үзэх болно. 


Танхимууд

1.Эртний амьтан, ургамал
2.Эрдэс баялаг, уул уурхай
3.Эртний түүх
4.Шашин, сүм хийд
5.Аймгийн түүх, алдартнууд
6.Уламжлалт өв соёл
7.Тэмээн соёл
8.Урлаг уран сайхан
9.Боловсрол, олон нийтийн танхим