Музейн боловсрол, олон нийтийн хөтөлбөр
Өмнөговь аймгийн Музей нь боловсролын хөтөлбөрийг 2010 оноос боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2018 онд шинээр боловсруулсан хөтөлбөрийг танилцуулж байна. Музейн боловсрол олон нийтийн хөтөлбөр нь музейд болон музейгээс гадна үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу хэрэгжсээр ирсэн.
Хөтөлбөрийн зорилго: Үндэсний бахархал, түүх, соёл, өв уламжлалаа хүндэтгэн дээдэлж, өвлөн хэрэгжүүлдэг, байгаль нийгэмтэй зохистой харилцдаг иргэн болгон төлөвшүүлэх, онолын хичээлийг бататгах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, музейтэй идэвхтэй хамтран ажиллахад хөтөлбөрийн зорилго оршино.
Үйл ажиллагааны хэлбэр: Музейн боловсролын хөтөлбөр нь танин мэдэхүйн лекц, сургалт семинар, уралдаан тэмцээн, тоглоом наадгай, кино үзүүлэх, жүжигчилсэн тоглолт, клуб дугуйлан, үзэсгэлэн болон сэдэвчилсэн аялал зэрэг хэлбэрээр хэрэгжинэ.
Хөтөлбөрт хамаарагдах бүлгүүд:
- СӨБ-ын хүүхдүүд
- ЕБС-ийн сурагчид
- Тусгай хэрэгцээт иргэд
- Насан хүрэгчид
- Гэр бүл
Хөтөлбөрүүд
Музейн танхимд болон түүхэн дурсгалт газарт (сэдэвчилсэн болон дэлгэрэнгүй тайлбарыг монгол, англи хэлээр хүргэнэ)
Жил бүрийн сар шинийн баяр болон үндэсний баяр наадмыг тохиолдуулан Монголын уламжлалт зан заншил, баяр ёслолын зан үйлээс суралцах. Ёс заншилтай холбоотой уралдаан, танин мэдэхүйн тэмцээн болон үндэсний тоглоом наадгайг танин мэдүүлэх, тоглуулна.
Үлэг гүрвэлийн амьдарч байсан цаг үе, газар нутгийн талаар танин мэдүүлэх, хүүхэд багачууд, сурагчдын палеонтологийн шинжлэх ухааны суурь мэдлэгийг нэмэгдүүлж, дур сонирхлыг төрүүлнэ. (говь нутгаас олдсон үлэг гүрвэлийн төрөл зүйлийн талаарх мэдээллийг олгоно)
Дэлхийд ховордож байгаа хоёр бөхт тэмээний өлгий нутаг, хоёр омгийн тэмээгээр алдартай, тэмээний тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг говь нутгийн бахархал болсон хоёр бөхт тэмээн соёлыг бүх насныханд сурталчлах, тэмээний ашиг шимийн талаар мэдээллийг олгох. (музейн үзмэрт тулгуурлах)
Монголын уламжлалт гэр сууцны үүсэл гарвал, ач холбогдол, бүтэц, гэрийн дотоод зохион байгуулалтыг танин мэдүүлэх. Монгол гэрийг барих, буулгах дараалал, иж бүрдлийг зааж сургах. (эдлэл хэрэглэгдэхүүн, контентод тулгуурлан уламжлалт өв соёлоос суралцах)
Аймаг орон нутгийнхаа нөөц баялаг болсон эрдэс баялаг, чулуулагтай танилцан геологийн шинжлэх ухааны суурь мэдлэгийг олж авна. (Сэдэвтэй холбоотой сэдэвчилсэн алыг зохион байгуулах)
Нутаг орныхоо баатарлаг гавьяат, эрдэм мэдлэгт, урчууд, дархчууд гэх мэт түүхэн хүмүүсээ танин мэдэх, бахархах сэтгэгдлийг төрүүлнэ, тэдний бүтээлээс танилцан суралцах (нутгийн бахархал)
- Батмөнх даян хаан
- Долгорын Маньбадар
- Анхны эмэгтэй баатар Түвдэнгийн Бор
- Ардын баатар Д.Нанзад
- Хурц арслан Гомбо-Аюушын Дэмүүл
- Их говийн домогт хүчтэн Идэрдампил
- Өмнөговь аймгаас төрсөн урчууд, дархчууд
- Өмнөговь аймгаас төрөн гарсан алдартан, гавьяатнууд
Тэдний эрэлт хэрэгцээг хангасан сонирхолтой арга хэмжээнүүдийг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулах.
Гэр бүлийн гишүүдийн дунд танин мэдэхүйн уралдаан тэмцээн зохион байгуулах, лекц, уламжлалт тоглоом наадгай тоглуулах, үзэсгэлэн гаргах, алдаршуулах, идэвх оролцоог нэмэгдүүлэх. (хамтын ажиллагааг сайжруулах).
Тусгай тэмдэглэлт ой, түүхэн үйл явдалтай холбоотой арга хэмжээнүүд болон СӨБ, ЕБС-ийн хичээлийн сэдэвтэй уялдуулсан музейн соёлын өвийн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Соёлын өв болон хичээлийн сэдэвтэй уялдуулсан лекц, олон нийтэд зориулсан үзэсгэлэн, арга хэмжээнүүдийг зохион байгуулах.
- Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр
- Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр
- Олон улсын музейн өдөр
- Улс, аймгийн баяр наадам
- Үндэсний бичиг үсгийн өдөр
- СӨБ болон ЕБС-ийн хичээлийн интеграци
- Музейн төрөл чиглэлийн дагуу үзэсгэлэнгүүд
- Бусад