Өмнөговь аймгаас төрөн гарсан Ханхонгор сумын харьяат генерал Ч.Самбуугийн өмсөж байсан малгай, гитель, цамц, өмдийг гэргий Аюурзана, үр хүүхдүүдийн хамтаар Музейн алтан сан хөмрөгт хандивлалаа.
Ч. Самбуу генералын амьдралын түүхэн замнал, алдар гавьяаг мөнхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд манай музей хичээнгүйлэн ажиллах болно.