Цагийн хуваарь: Мягмар-Бямба 09:00-17:30 Ням, Даваа-амарна (10-р сарын 01-аас 4-р сарын 30)

”Монголын говь нутаг дахь хадны зургийн цогцолбор” уулзалт

      ”Монголын говь нутаг дахь хадны зургийн цогцолбор”-ыг Дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлэх урьдчилсан судалгааны ажлын зөвлөлдөх уулзалт амжилттай боллоо. 
Дэлхийн өвийн жагсаалтад нэр дэвшүүлж байгаа:
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант хайрханы хадны зураг
  • Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулын хадны зураг
  • Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бичигтийн амны хадны зураг гэсэн гурван дурсгалт газрууд нь хамтдаа Монгол орны говийн бүсийн бүс нутаг, хил залгаа нутгууд дахь хүрэл зэвсгийн үеийн хүмүүсийн шүтлэг бишрэл, зан үйл, урлаг соёлын онцгой гайхамшигтай төлөөлөл болж байгааг эрдэмтэн судлаачид танилцууллаа. 
    Эдгээр говийн бүсийн хадны зургууд нь Дэлхийн өвийн шалгууруудыг хангаж буйг цохон дурьдлаа.
Хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгуулсан : Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
  • Монгол Улсын шинжлэх ухаан академи
  • Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн докторууд
  • Өлзийт сумын ЗДТГ хамтран ажилласан бүхэнд гүн талархал илэрхийлж ажлын амжилт хүсье. 
2024.09.28.
Дундговь аймаг. Цагаан суварга

461443747_3802608236644407_5409886763166407515_n.jpg

461456179_3802608116644419_4683583645716730716_n.jpg

461494919_3802608339977730_4023126899056559862_n.jpg

461494919_3802608339977730_4023126899056559862_n.jpg