Монголчууд бидний үндэсний бахархал, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн монгол гэрийг хүүхэд залууст болон манай орныг зорин ирсэн жуулчдад таниулах зорилготой "Монгол гэр" үзэсгэлэн Улаанбаатар хот Сүхбаатарын талбайд 2024 оны 5 сарын 4-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.Энэхүү үзэсгэлэнд манай Музейгээс:
- "Dino box"
- "Монгол гэр"
- "Тэмээ" зэрэг музейн боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, олон нийтэд говь нутгийн онцлог соёлын биет өвүүдийг сурталчлан таниуллаа.