Олон Улсын музейн өдрийг тохиолдуулан өнөөдөр байгаль, түүх, соёлын өвийн олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.Үүний нэг болох Баяндалай сумын иргэн, түүх соёлын өвийг дээдлэн хүндэтгэгч С.Амарсанаагийн 20 гаруй жил цуглуулсан " НАНДИН ӨВ" үзэсгэлэнгийн нээлт амжилттай боллоо.
"Нандин өв" цуглуулгын үзэсгэлэнд, монголчуудын уламжлалт зан заншил, ахуйн эдлэл хэрэглэл, түүх археологи, шашин , урлаг уран сайхан, байгалийн зэрэг нийт 330 гаруй ховор нандин эд зүйлийг үзэгч олондоо дэлгэн сурталчиллаа.