ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙН ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТ
ЭРХЭМ ЗОРИЛГО: Говийн байгаль, түүх соёлын өвийг сурталчлан таниулж, бүх нийтийг соён гэгээрүүлж, шинжлэх ухаан танин мэдэхүйн төв болно.
ЗОРИЛГО: Түүх соёлын өвийг цуглуулах, хадгалан хамгаалах, судлах, сурталчлан таниулах, хойч үедээ эх оронч сэтгэлгээ төлөвшүүлж, тэдний танин мэдэхүй, хүмүүжилд зөвөөр нөлөөлөх, мэдлэг боловсролыг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх, цэнгүүлэх, олон нийтэд нээлттэй, нийгмийн хөгжилд хувь нэмэр бүхий үйл ажиллагааны цар хүрээгээр орон нутгийн хэмжээнд жишиг музей болоход оршино.
ЗОРИЛТУУД:
- Хүүхэд залуучуудын сургалтын амьд орчин байх
- Өөрийгээ тодорхой хэмжээгээр санхүүжүүлэх эх үүсвэртэй байх
- Аялал жуулчлал, байгаль орчны мэдээллийн төв
- Танин мэдэхүйн төв байх
- Олон улсын судалгаа шинжилгээний төв байх
- Музейн хадгалалт хамгаалалтыг нэмэгдүүлэх
