ЭРХЭМ ЗОРИЛГО: Говийн байгаль, түүх соёлын өвийг цуглуулах, хадгалан хамгаалах, бүртгэн баримтжуулах, сурталчлан таниулах, цэнгүүлэх, ажиллагааны цар хүрээгээр цаашид улсын чанартай жишиг музей болно.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ:
- Шилдэг менежмент, маркетингийн удирдлагыг бэхжүүлж, бизнес төлөвлөлтийг нэмэгдүүлэх Музейн сан хөмрөгт мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан судалгаа шинжилгээ хийж, эрэн сурвалжлах, нээж илрүүлэх, баяжуулах, эрдэм шинжилгээний бүтээл, хайгуул малтлага авран хамгаалах ажлыг зохион байгуулж, судалгааны эргэлтэд оруулж, олон нийтийн хүртээл болгох
- Аймгийн соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг тогтмол нэмэгдүүлж, соёлын өвийг бүртгэх баримтжуулах, цахимжуулах ажлыг эрчимжүүлэх
- Музейн үйлчилгээнд шинжлэх ухаан техник, технологийн ололт нэвтрүүлэх замаар үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулж, соёлын өвийн аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн гадаад дотоодын үзэсгэлэнд оролцох Шинжлэх ухаанд суурилсан мэдлэгийг бий болгож, музейн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэн үзэгчдийн нас сэтгэхүйд тохирсон танин мэдэхүйн үйл ажиллагааг өргөжүүлэн, эх оронч иргэн болгон төлөвшүүлэх
- Музейн уламжлалт үйлчилгээг чанаржуулж, хүртээх арга замуудыг боловсронгуй болгохын зэрэгцээ үзэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх Гадаад, дотоодын байгууллагуудтай түншлэл үүсгэн харилцан, хамтран ажиллах
- Музейн үзмэр болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийг сурталчлах зорилгоор үндэсний болон олон улсын хурал, зөвлөлгөөн, сургалт зохион байгуулах, олон улсын шилдэг туршлагаас судлах, гадаадын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах
- Музейн салбарт хүний нөөцийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх, музейг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн боловсон хүчнээр хангах
- Говьчуудын зан заншил, уламжлалт зан үйл, аж төрөх хэв маягийн судалгааг гаргаж, музейн брэнд бүтээгдэхүүнийг бий болгож, сурталчлах таниулах соёлын салбарын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх.
