ОРЧИН ҮЕИЙН ТҮҮХИЙН ТАНХИМД ҮЗҮҮЛЭГ НЭМЭГДЛЭЭ
Өмнөговь аймгийн түүхийн нэгээхэн хэсэг Даланзадгад хороо захиргааны нэгжийн анхны даргаар 1959 онд томилогдон ажиллаж байсан Балдирын Тогтохын хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг хүлээн авах ёслолын арга хэмжээ боллоо.
Балдирын Тогтох 1931 онд төрсөн.
1940-1944 онд сумын бага сургуульд
1951-1955 онд цэргийн албанд
1954-1965 онд Булган, Ханхонгор суманд захиргааны нарийн бичиг, Говийн мэдээ сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга
1969-1989 онд Говийн мэдээ сонинд эрхлэгчээр ажиллаж байсан байна.
Музейн үзмэр сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүний хүү Т.Баярсайхан ах болон гэр бүл, ах дүү төрөл саданд нь баярласнаа илэрхийлж, та бүгдийн цаашдын ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2025.10.06























