Цагийн хуваарь: Мягмар-Бямба 09:00-17:30 Ням, Даваа-амарна (10-р сарын 01-аас 4-р сарын 30)

"АТГАНД БАГТСАН ЭРДЭНЭ" танин мэдэхүйн уралдаан

     Сар шинийн баярыг тохиолдуулан 4 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулсан "АТГАНД БАГТСАН ЭРДЭНЭ" танин мэдэхүйн уралдаанд Даланзадгад сумын ЕБС-ийн 7 сургуулийн 8 дугаар ангийн сурагчид амжилттай оролцож өндөрлөлөө.
Уралдааныг монголчуудын уламжлалт тоглоом наадгайн 7 төрлөөр зохион байгуулж шалгаруулсанаас:

I байранд 3-р сургуулийн "Мэргэн зангилаа" баг
II байр 4-р сургуулийн "Арвис" баг
III байр 1-р сургуулийн "Эвийн хүч " баг
Тусгай байр " Эрдэнийн хэлхээ" баг
Шилдэг хөгжөөн дэмжигч багаар V сургуулийн баг хамт олон тус тус шалгарч ТАЛАРХАЛ, МӨНГӨН ШАГНАЛ-аар шагнууллаа.

Идэвхитэй оролцсон багш, сурагчид та бүхэнд цаашдын сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
 
2026.02.04

625011857_4268950966676796_86164997533687164_n.jpg
625980598_4268908043347755_5264615262622421857_n.jpg
626537016_4268908133347746_4544634291327297029_n.jpg
626899990_4269593453279214_5423097352763316766_n.jpg
627190500_4268908983347661_87360215817827941_n.jpg