Цагийн хуваарь: Мягмар-Бямба 09:00-17:30 Ням, Даваа-амарна (10-р сарын 01-аас 4-р сарын 30)

"Хаданд мөнхөрсөн Монголын Эзэнт гүрний үеийн язгууртнууд" үзэсгэлэн

     “Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан Монгол Улсын Их Сургуулийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй "Хаданд мөнхөрсөн Монголын Эзэнт гүрний үеийн язгууртнууд" хадны зургийн үзэсгэлэнгийн нээлт амжилттай болж өндөрлөлөө.
Тус үзэсгэлэнд 2017-2024 оны хооронд Өмнөговь аймгийн нутагт явуулсан археологийн хайгуул судалгааны үр дүнд илэрч бүртгэгдсэн Монголын Эзэнт гүрний үед хамаарах өвөрмөц сонирхолтой дүр дүрслэлүүд болон тэдгээрийн харьцуулсан хэрэглэгдэхүүн болох XIII-XIV зууны үед бүтээгдсэн түүхэн гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэн танилцуулж байна.
 
Та бүхнийг хүрэлцэн ирж, мэлмий оюунаа баясгахыг урьж байна!

589069352_4202023323369561_8443922147300075830_n.jpg