Цагийн хуваарь: Мягмар-Бямба 09:00-17:30 Ням, Даваа-амарна (10-р сарын 01-аас 4-р сарын 30)

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ-тэй хамтын ажиллагааны хүрээнд...

СОЁЛЫН САР-ын хүрээнд:
Улаанбаатар хотын Байгалийн Түүхийн музейн хамтын ажиллагааны хүрээнд:
      Соёлын өвийн олдвор, байгалийн цуглуулгыг хэрхэн цуглуулах, боловсруулах, хадгалж хамгаалах мэргэжлийн аргазүй болон түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлсийн улсын тооллогын тухай заавар, зөвлөмж онол дадлага хосолсон сургалтыг музей болон 14 сумын соёлын төвийн дарга, өвийн ажилтнуудад зохион байгууллаа.
Сургалтаар:
☑️ "Байгалийн түүхийн цуглуулгын хадгалалт, хамгаалалт" сэдвээр Э.Дэлгэрмаа (Байгалийн түүхийн музейн арга зүйч)
☑️"Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг дэд системд хөтлөх тухай" сэдвээр Л.Болормаа (Говийн байгаль, түүхийн музейн ЭША, магистр)
☑️"Музейн үйлчилгээ ба харилцааны соёл" сэдвээр Э.Дэлгэрмаа (Байгалийн түүхийн музейн арга зүйч)
☑️"Шавж цуглуулах онол арга зүй, дадлага ажил" Г.Цэцэгбадам (Байгалийн түүхийн музейн ЭША шавж- судлаач, магистр)
☑️"Хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын талаар авах арга хэмжээ" Ц.Отгонтуяа (Говийн байгаль, түүхийн музейн захирал, магистр)
     Сан хөмрөгийн хэлтсийн дарга, магистр Т.Дашбат ( байгалийн музейн үзмэрт эрсдийн үнэлгээ хийх ) гэсэн илтгэлүүд тавигдаж, санал бодлоо солилцов.
577238294_3432504863564370_1579272234537600711_n.jpg
575187028_4180857048819522_6021702792870272603_n.jpg
574930441_4180856808819546_614747979045223114_n.jpg
574856953_4180983498806877_6366481319214484961_n.jpg
576459806_4180967488808478_8562480026055648124_n.jpg
576993058_3432505006897689_8192757564626112924_n.jpg
575192473_3432505010231022_9064349665630873128_n.jpg
574846278_4180857058819521_7089359971105921555_n.jpg