БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН ҮЗҮҮЛЭГ ДЭГЛЭЛТ НЭМЭГДЛЭЭ
"Гайхамшигт говь" аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэрийн санаачлагаар Аймгийн Засаг дарга, БОГ-ын удирдлагын дэмжлэгтэйгээр "Шувуулахуйн холбоо"-ны ерөнхийлөгч чөлөөт уран бүтээлч Д.Отгонсайханы хийсэн уран бүтээлийг манай музейд дэглэх, хүлээлгэн өгөх арга хэмжээний НЭЭЛТ амжилттай болж өндөрлөлөө.
Хөхтөн амьтад -20 гаруй
Жигүүртэн шувууд-30 гаруй
Мөлхөгчид-10 гаруй
Шавж эрвээхэй-40 гаруй
Ургамал- 10 нийт 100-д биологийн төрөл зүйлийн үзмэрүүдийг дэлгэн байршуулж, үзүүлэг дэглэлтийг нэмэгдүүллээ.
Бидний ажлыг дэмжиж хамтран ажилласан аймгийн удирдлагууд, баг хамт олон болон уран бүтээлч Д.Отгонсайхан түүний гэр бүл, хамтрагчид нь маш их баярласнаа илэрхийлж цаашдынх нь ажил үйлс, уран бүтээлд их амжилтыг хүсэн ерөө.
























