Цагийн хуваарь: Мягмар-Бямба 09:00-17:30 Ням, Даваа-амарна (10-р сарын 01-аас 4-р сарын 30)

Аварга махан идэшт үлэг гүрвэл

Tarbosaurus bataar Maleev,1955

Одоогоос 70 орчим сая жилийн тэртээ Ази тив түүн дотроо Монголын говь нутгаар өргөн тархан амьдарч байсан үлэг гүрвэлийн анхны нотолгоог 1946-1949 онуудад ЗХУын ШУА-ийн Монголын палеонтологийн экспидеци судлаачдын баг Өмнөговь аймгийн Нэмэгтийн өвөр хөндийгөөс олж нээж байжээ. Нэлээд олон олдворууд олдсон бөгөөд судалгааны үр дүнд батлагдсан 10 гаруй олдворTarbosaurus bataar Maleev,1955 тогтоогдсон байна. Хамгийн том нь 14-15 м, Жин 5-6 тн, зулзаганы биеийн урт 1,5-2м хэдэн арван кг жин хүрдэг байжээ.Тарбозавр нь ан хийдэг ба бас сэг зэмээр хооллодог.

Том толгойтой, хөрөөний ир мэт хурц ир бүхий шүд, үнэрлэх болон сонсголын эрхтэн сайн хөгжсөн шинж чанарууд нь урд мөчдийн үүргийг бүрэн алга болгож муухан хөгжилтэй болгосон гэсэн таамаглал судлаачдын дунд байдаг. Хүчирхэг хойд хөл биеийнхээ тэнцвэрийг хадгалах үүрэг бүхий сүүлтэй. 2006 онд Тарбозаврын 2-3 настай зулзагыг олдсон. Тарбозавр батаар нь зөвхөн Монголын говь нутгаас олддог [3].