Цагийн хуваарь: Мягмар-Бямба 09:00-17:30 Ням, Даваа-амарна (10-р сарын 01-аас 4-р сарын 30)

Эвэрт үлэг гүрвэл - Протоцератопс

Protoceratops andrewsi Granger et Grеgory, 1923

Монгол орноос хамгийн анх олдсон цөөн хэдэн үлэг гүрвэлийн нэг нь протоцератопс хэмээх үлэг гүрвэлийн төрөл юм. Багавтар 1 -1,7м орчим урт өвсөн идэшт, дөрвөн хөлт энэ үлэг гүрвэлүүдийн толгойн яс нь том, биеийн уртын бараг 1/3- ийг эзэлнэ. Ихэнх нь Жодохтын цаг үед олноороо олдож байсан тул үлэг гүрвэлийн өсөлтийн хувирал, өөрчлөлтийг нас насаар нь тодорхойлох боломж нээгдэж ясан биенд ажиглагдах хүйсийн ялгааг тогтооход чухал баримт болсон байна. Түүний эрүүний яс сайн хөгжсөн ба ихэвчлэн бутлаг ургамлаар хооллодог. Биеэр тийм том биш, өнөөгийн хонь шиг учир Цэрдийн галавын хонь хэмээн нэрлэдэг. Протоцератопсын олдвор нь бага нялхаасаа өтөл нас хүртэл дэс дараалан олдсон ийм олдворууд дэлхийд нээгдээгүй байгаа нь шинжлэх ухааны салбарт хамгийн баялаг чухал олдворын тоонд зүй ёсоор тооцогддог байна.