Бүтээлч: Уран Цэдэн.
Материал, арга технолги: Зандан мод, сийлбэр гар арга.
Хэмжээ: Өндөр 36см, Жин 1.690кг
Майдар бурхан бол Будда Шагжамүнигийн дараа энэ замбуу тивд залран өөрийн сургааль номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан юм. Майдар нэр нь Асрал хайрын бурхан, найз нөхөр, нэгдмэл ухаан гэсэн утгатай. Монголчууд Майдар бурханыг ирээдүйн бурхан хэмээн шүтэж тахиж, ирээдүй хойч үеэ түүнд даатган залибарч түүний номын хураас хүртэх ерөөл тавьдаг уламжлалтай.