Хөөрөг: Монголчууд эрт дээр үеэс янз бүрийн хэлбэр хийцтэй үнэт чулуун хөөргийг хэрэглэж ирсэн уламжлалтай. Хөөрөг нь их бие, мөр, хүзүү, толгой, нуух, халбага гэсэн бүтэцтэй байдаг. Хөөрөгний гол материал нь улаан цагаан шүр,төрөл бүрийн мана, хаш, болор, гартаам,чүнчигноров,тана зэрэг үнэт, хагас эрдэнийн чулуугаар урлаж нуухыг алт, мөнгө, гуулиар хийдэг ба халбагыг мөнгө, зэс, яс, төмрөөр голдуу урлаж байна. Хөөргийг хэмжээгээр нь их, дунд, бага гарын гэж ангилахаас гадна эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, ширээний хөөрөг гэж ангилдаг.
Монголчууд хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ өөр өөрийнхөө хөөрөгний толгойг суллан алгандаа барьж, харилцан зөрүүлэн солилцож амар мэндээ эрж,сайн сайхан бэлгэдлийн үгсээ хэлэлцдэг өвөрмөц заншил нь одоо ч уламжилсаар байгаа билээ.
Өмнөговь аймгийн музейн сан хөмрөгт эрдэнийн чулуун хөөрөгнүүд 10 гаруй байдаг.
ХӨӨРӨГНҮҮД баруун талаас: Их бие нь чүнчигноров, цагаан шүр, халтар мана, утаат болор,гартаам, усан гартаам, цэнхэр мана, хаш Толгой нь шүр, оюу, эрдэнийн чулуу Нуух нь алт, гууль ухмал, сийлбэр гар арга XX-XXI зуун