Цагийн хуваарь: Мягмар-Бямба 09:00-17:30 Ням, Даваа-амарна (10-р сарын 01-аас 4-р сарын 30)

ГАЛЛИМИМУС БУЛАТУС (Gallimimus bullatus)

ДЭЭД ЦЭРДИЙН НЭМЭГТИЙН ДАВХАРГАДАС
     Нэмэгт давхаргадсыг анх 1946 онд ЗХУ /одоогийн ОХУ/ ШУА-ийн Монголын Палеонтологийн экспедицийн хээрийн судалгааны анги Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нэмэгт уулын өвөрт олж илрүүлсэн байдаг. Хожим нь Польшийн эрдэмтэд Нэмэгт формац болгон ангилан тогтоосон.
🦕    Энэ бүс нутагт Алтан уул, Бүгийн цав, Гурилын цав, Улаан, Цагаан хушуу, Хэрмийн цав зэрэг олдворт газрууд байршдаг.
Эдгээр олдворт газруудаас Трабозавр, Завролоф, Нэмэгтзавр, Орнитомимид Галлимимус зэрэг үлэг гүрвэлийн төрөл зүйлүүд олддог.
ГАЛЛИМИМУС БУЛАТУС (Gallimimus bullatus) ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТУХАЙ
🦖  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Цагаан хушуунаас 1972 онд олдсон Галлимимус булатус (Gallimimus bullatus) үлэг гүрвэл нь 70 орчим сая жилийн тэртээ өнөөгийн төв Азид амьдарч байсан шувуу маягийн хөлтэй үлэг гүрвэл юм. Харьцангуй хөнгөн жинтэй, урт нарийн хөлтэй байгаа нь тэдгээрийн хурдан гүйдэг амьтад байсныг илтгэнэ.
ГАЛЛИМИМУС БУЛАТУС (Gallimimus bullatus) нь 6 м орчим урттай, 1000 кг жинтэй холимог идэшт үлэг гүрвэл юм.
  Энэхүү бүтэн хэлхээ ясыг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд музейн үзүүлэгийн хэсэгт байрлуулж, үзэгчдийн хүртээл болгож байна.


Эх сурвалж: Монголын палеонтологийн сор цуглуулга 2019

525757990_4082317515340143_8756264458512728137_n.jpg