УЛСЫН ХЭМЖЭЭНД “МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор “Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
“Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 2026 оны 3 дугаар сарын 01-нээс 3 дугаар сарын 07-ны өдрүүдэд төрийн болон орон нутгийн Музей оршин байгаа газар нутгийн ард иргэддээ Музейн байнгын үзүүллэгийн танхимаараа үнэ төлбөргүй үйлчилнэ.
ҮЗЭГЧ ТА БҮХНИЙГ ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.






















