Цагийн хуваарь: Мягмар-Бямба 09:00-17:30 Ням, Даваа-амарна (10-р сарын 01-аас 4-р сарын 30)

ЭМГЭНЭЛ

СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, АХМАД БАГШ Л.МАЖАА/1936-2025/
         Л.Мажаа нь XVI жарны гал хулгана жилд Дундговь аймгийн Луус сумын 3-р баг Дөшийн Жирэм гэдэг газар төрсөн.1985-1991 онуудад Өмнөговь аймгийн музейд захирал, Соёлын хэлтсийн арга зүйчээр ажиллаж байсан.
    Музейд ажиллах хугацаандаа музейг шинэчлэх, эд өлгийн зүйлсээр баяжуулах, үзмэрийг төрөлжүүлэх, ажилчдыг мэргэшүүлэн сургах, бүртгэлжүүлэх ажлуудыг амжилттай хэрэгжүүлж их үүрэг гүйцэтгэсэн гавьяатай нэгэн билээ.
Ёлын аманд Байгалийн музейг шинээр барьж байгуулах, тохижуулах ажлыг амжилттай зохион байгуулсан.
Музейн сан хөмрөгт хадгалагдаж байсан зоосон ширээг судлан илрүүлж, өндөр настан Чулуунбатын тусламжтайгаар зоосон ширээ, уран зангилаа, уран хатгамлын дугуйлан хичээллүүлж мартагдаж байсан соёлын өвийн уламжлалыг сэргээхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан нь одоогийн уран хатгамалчдын түүхийн эх суурь тавигдсан юм.
       Ахмад багш, түүх судлаач Л.Мажаа нь чулуу модоор сийлбэр хийхээс гадна өөрийн амьдрал, уран бүтээлээ урлаг соёл, хүн ардынхаа мэдлэг оюунд зориулж, хийсэн бүтээсэн бүтээлээрээ 3 удаагийн үзэсгэлэн зохион байгуулж, түүх соёлтой холбоотой олон домог, хууч яриа өрнүүлж байсныг бид үеэс үед уламжлуулан дурсан санах болно.
Таны орон нутгийн түүх, соёл, уламжлалтай холбоотой судалгааны ач холбогдол бүхий 10 гаруй хэвлэсэн ном зохиол, Манжийн эсрэг тэмцсэн говьчуудын тухай кино тууж бичсэн нь залуу хойч үеийхэнд түүх болон үлдлээ.
Та минь эх нутгийнхаа хөрст алтан дэлхийд тайван нойрсдоо.
УМ МА НИ БАД МЭ ХУМ🙏🙏🙏
                                                                                        2025.05.14