"Уран гартан эмэгтэйчүүд 2026" 27 дахь жилийн үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Үзэсгэлэн 7 хоногийн турш олон нийтийн хүртээл болж, худалдан борлуулалт хийгдлээ.
Шалгаруулалтыг удирдамжид заасны дагуу бүтээлийн ур хийц, шинэлэг санаа, ач холбогдол, утга бэлгэдэл зэргийг харгалзан үзэж төрөл чиглэл тус бүрээр шилдгүүдийг шалгарууллаа.
Монголын үйлдвэрлэлийн хоршоодын төв холбооны тэргүүний ажилтан цол тэмдгээр урлаач С.Баасанхүү
Ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн медиалаар уран хатгамалч Б.Болдмаа
Мөнгөн шагналаар: нэхмэл урлаач С.Бүдээ нэр шагнагдлаа.
Үзэсгэлэнгийн шилдгүүддээ болон нийт үйлчин эмэгтэйчүүддээ халуун баяр хүргэж цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилтыг хүсэн ерөөе.
2026.03.11
























