Цагийн хуваарь: Мягмар-Бямба 09:00-17:30 Ням, Даваа-амарна (10-р сарын 01-аас 4-р сарын 30)

6.УЛАМЖЛАЛТ ӨВ СОЁЛ

Өмнөговь аймгийн хүн амын ихэнх хувийг төв халхчууд эзэлдэг. Төв халхчуудын хувцас хэрэглэл, монгол орноо алдартай “Ноён Сэврэй” хийцийн мөнгөн аяга /аймгийн 9 гайхамшгийн нэг/, эмээл, хазаар, хударга, бэл, хэт хутга, ээмэг бугуйвч, гоёл чимэглэл төдийгүй Галбын гурван хийдийн нэг Цагаан толгойн хийдэд тоглогдож байсан “Саран хөхөө” жүжигт  хэрэглэсэн гэх хаш лимбэ, болон говьчуудын ахуй амьдралдаа өргөн хэрэглэж байсан сархинаган тоонотой монгол гэр зэрэг арвин баялаг цуглуулгаас үзэж сонирхоно.

“Ноён Сэврэй” хийц нь 100 гаруй жилийн түүхтэй. Тус хийц нь мөнгөний орц ихтэй, эдэлгээ сайтай, уламжлалт гар арга буюу утсан сувималын аргаар хийдэг, дахин давтагдашгүй урлагийн бүтээл гэдгээрээ үнэ цэнэтэйд тооцогддог.

Сархинаган тоонотой гэрийг 20-р зууны дунд үе хүртэл Өмнөговь аймгийн иргэд ихээр хэрэглэж байжээ. Гэрийн тооно нь уньтайгаа хэлхээтэй, голчоороо хоёр салдаг, ширүүн салхи, шуурганд бат бөх, нэг хүн буулгаж, барьж болдог онцлогтой нүүдэлчдийн сонгодог сууц юм. 


Танхимууд

1.Эртний амьтан, ургамал
2.Эрдэс баялаг, уул уурхай
3.Эртний түүх
4.Шашин, сүм хийд
5.Аймгийн түүх, алдартнууд
6.Уламжлалт өв соёл
7.Тэмээн соёл
8.Урлаг уран сайхан
9.Боловсрол, олон нийтийн танхим