4.ШАШИН, СҮМ ХИЙД
Өмнөговь аймгийн нутагт их бага 67 сүм хийдэд 7600 гаруй лам хувраг шавилан сууж, 391 жасад 36748 толгой малтай байжээ. Сангийн далай, Галбын гурван хийд, Балгас, Байшинт, Таванховоот, Онгийн хошуу, Гүж ламын, Шилүүстэйн, Овоот зэрэг томоохон хийдэд Шаврон хувилгаан Сономваанжил, Очирдара хувилгаан Жамьян-Осор, Жасрай гэгээн Дашням, Ширээт лам Жамьяндорж, Гажуурваа хувилгаан Цэнд, Гүж лам Намжилдорж, Хонжвоо хувилгаан Агваанчанарав, Гэндэндаржаа, Шаврон Намсрай, Гомбожав нарын ид шидтэй хувилгаад олон байжээ.
Тус танхимаас эдгээр сүм хийдэд тахин шүтэж ирсэн Өмнийн говийн үе үеийн урчуудын ухааны ураа шингээн бүтээсэн шүтээн зураг, хөөмөл, цутгамал бурхад, цамын хувцас хэрэглэл, шашны хөгжмийн зэмсэг болон бусад гар урлалын бүтээлүүдийг сонирхох ба Ханбогд сумын нутагт орших Галбын гурван хийдийн нэг Дэмчогийн хийдийн түүхтэй танилцах болно.
Танхимууд
1.Эртний амьтан, ургамал2.Эрдэс баялаг, уул уурхай
3.Эртний түүх
4.Шашин, сүм хийд
5.Аймгийн түүх, алдартнууд
6.Уламжлалт өв соёл
7.Тэмээн соёл
8.Урлаг уран сайхан
9.Боловсрол, олон нийтийн танхим