Цагийн хуваарь: Мягмар-Бямба 09:00-17:30 Ням, Даваа-амарна (10-р сарын 01-аас 4-р сарын 30)

8.УРЛАГ УРАН САЙХАН

Өмнөговь аймгийн үе үеийн урчууд, уран бүтээлчдийн урлан бүтээсэн уран зураг, баримал, сийлбэрээс дээжлэн Төрийн шагналт ардын зураач А.Сэнгэцохиогийн “Худаг дээр” уран зураг, УГЗ зураач, уран барималч А.Довчиндаваагийн “Эмнэг сургагч” баримал, СГЗ зураач, барималч С.Борхүүгийн монгол зургууд, Төрийн дархан С.Сугирын дархны урлал, Улсын уран хатгамалч А.Цэрэнхүүгийн зээгт наамлын бүтээлийг  та бүхний өмнө дэлгэн үзүүлж байна.

Төрийн дархан С.Сугир нь ган сийлбэрийн урлалыг өндөр түвшинд эзэмшсэн төдийгүй Монгол төрийн тамга, Маршалын одон, Алдарт эхийн одон, хурдан морьны медалийн эх загварыг урласан түүхтэй.

Улсын уран хатгамалч А.Цэрэнхүүгийн урласан хөрөг, торгон зээгт наамлыг төрийн захиалгаар бүтээлгэж, гадаад дотоодын төрийн айлчлалын үед бэлэглэдэг байжээ. Тэрээр Ю.Цэдэнбал, Жанжин Б.Сүхбаатар, Маршал Х.Чойбалсан, С.Удвал, И.Ганди, Л.И.Брежнев нарын хөргийг торгон утсаар задгай хатгамалаар урлаж байжээ.


Танхимууд

1.Эртний амьтан, ургамал
2.Эрдэс баялаг, уул уурхай
3.Эртний түүх
4.Шашин, сүм хийд
5.Аймгийн түүх, алдартнууд
6.Уламжлалт өв соёл
7.Тэмээн соёл
8.Урлаг уран сайхан
9.Боловсрол, олон нийтийн танхим