2026-2027 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан музейн боловсролын хөтөлбөрийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой "Миний нутаг сайхан" арга хэмжээг амжилттай зохион байгуулав.
Музейн боловсролын хөтөлбөрийг сурталчлан, таниулах зорилготой "Миний нутаг сайхан" арга хэмжээг соёлын биет бус өвийн 7 ай савын агуулгатай уялдуулан:
1."Говийн 10 домог, оньсого таах" боловсролын ажилд- 140 хүүхэд
2." Чулуун өв соёл" боловсролын ажилд -145 хүүхэд
3. "Шагайн наадгай, монгол гэр" боловсролын ажилд-248 хүүхэд
4."Хайрцагт музей, дино арт" боловсролын ажилд 473 хүүхэд
5."Шивүүр зүүний урлал, утас ээрэх" танин мэдэхүйн ажилд-59 хүүхэд
6."Тэмээн соёл, эвлүүлэх тоглоом, зураг будах" боловсролын ажилд-110 хүүхэд
7."Эсгий урлал, байгалийн галлерей" боловсролын ажилд -130 хүүхэд давхардсан тоогоор нийт 1305 хүүхэд багачууд боловсролын хөтөлбөрт хамрагдлаа.
Музейн боловсролын хөтөлбөрт хамрагдснаар хүүхдүүдийн хэл ярианы чадвар сайжирч, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлж, уламжлалт арга ухаанаас суралцаж, байгаль, соёлын өвөө хамгаалан, бие даасан ур чадвараа дээшлүүлж, шинжлэх ухаанч сэтгэлгээг бий болгон, музей ба сургуулийн хамтын ажиллагаа сайжирсан, үр дүнтэй сайхан арга хэмжээ болж өндөрлөв.
Нийт оролцсон эцэг эхчүүд, сургуулийн багш сурагчдад баярласан талархснаа илэрхийлж, ажлын өндөр амжилт, сурлага урлаг спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

























