ТАЛАРХАЛ
Номгон сумын Хармагтай багийн Улсын аварга малчин Ө.Гомбодашийн хүү Аймгийн аварга малчин Г.Дэлгэрбат нь 1960 онд аавынхаа хийсэн гурамсан эрчтэй, 8 алд тэмээний ширэн зэлийг аймгийн музейд бэлэглэлээ.
Музейн алтан сан хөмрөгийг баяжуулахад өөрийн хувь нэмрээ оруулсан танай гэр бүлд талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.




















