Цагийн хуваарь: Мягмар-Бямба 09:00-17:30 Ням, Даваа-амарна (10-р сарын 01-аас 4-р сарын 30)

Туршлага судлах сургалт

Соёлын Өвийн Үндэсний Төв болон Чингис хаан Үндэсний музей-тэй хамтран соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа.
     Тус сургалтад Говийн байгаль, түүхийн музейн урилгаар Соёлын өвийн үндэсний төвийн Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын дарга, доктор (Ph.D) М.Оюунтулгаар ахлуулсан мэргэжилтнүүд болон Чингис хаан Үндэсний музейн Сэргээн засварлах лабораторийн ахлах сэргээн засварлагч Б.Батчимэг нар сургагч багшаар ажиллав.
     Сургалтын хүрээнд археологийн олдворын хадгалалт хамгаалалт, хээрийн нөхцөлд авч хэрэгжүүлэх анхан шатны арга хэмжээ, лабораторийн судалгааны арга зүй, музейн орчны эрсдэлийн судалгаа зэрэг сэдвээр Говийн байгаль, түүхийн музейн Эрдэм шинжилгээ, бүртгэл, сан хөмрөгийн албаны мэргэжилтнүүдэд онол, практик хосолсон мэдлэг олгож, тулгамдаж буй асуудлын хүрээнд санал солилцлоо.
     Энэхүү сургалтыг хамтран зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Соёлын өвийн үндэсний төв болон Чингис хаан Үндэсний музейн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлье.

702625974_4377742482464310_6805565839503708651_n.jpg