Олон улсын музейн өдрийг угтаж аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран цэргийн үзэсгэлэн гаргаж, иргэд олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчлан танилцууллаа.
Үзэсгэлэнгээр зэвсэг, техник хэрэгсэл, тусгай зориулалтын хувцас, хэрэглэгдэхүүн, түүхэн баримт материал, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг харуулсан үзмэрүүдийг дэлгэн үзүүлэв. Ингэснээр хүүхэд, залуучууд болон иргэдэд эх оронч үзэл төлөвшүүлэх, батлан хамгаалах салбарын онцлог, үүрэг оролцоог таниулсан ач холбогдолтой юм.



























