Булган сумын Орон нутаг судлах танхимтай хамтран зохион байгуулсан боловсрол, олон нийтийн ажил амжилттай үргэлжилж байна. Тус арга хэмжээний хүрээнд:
- "Түүх, соёлын дурсгалт газар" гэрэл зургийн үзэсгэлэн
- "Түүх, соёлын дурсгалын хадгалалт хамгаалалт, үнэ цэнэ"
сэдэвт лекц
- Музейн шинжлэх ухааны номын үзэсгэлэн
- Хувь хүний гар дээрх түүх, соёлын дурсгалыг бүртгэн,
баримтжуулах ажил
- Булган сумын түүх, соёлын өвийн талаарх сурвалжилга
- Музейн боловсролын хөтөлбөр (Шивүүр зүүний урлал,
Байгалийн галерей, Хайрцагт музей, Соёмбо,
"Палеонтологийн дурсгалт газар" танин мэдэхүйн лекц)
Боловсрол, олон нийтийн арга хэмжээнд Булган сумын ард иргэд, төрийн албан хаагчид болон 200 гаруй ЕБС, СӨБ-ын хүүхэд багачууд хамрагдаад байна.























