Цагийн хуваарь: Мягмар-Бямба 09:00-17:30 Ням, Даваа-амарна (10-р сарын 01-аас 4-р сарын 30)

"ДЭЛХИЙН ӨВИЙН ӨДӨР"

"ДЭЛХИЙН ӨВИЙН ӨДӨР"

     "ХӨШӨӨ ДУРСГАЛАА ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР"-г угтан Даланзадгад сумын ерөнхий боловсролын 4,5,6-р сургуулийн 7, 8-р ангийн нийт 45 сурагчдад Даланзадгад сумын түүхэн хөшөө дурсгал болох
🗿"Гурван хатны хөшөө"
🗿МУУГЗ А.Довчиндаваа агсны "Буур" хөшөө
🗿Алтан ургийн хаан "Батмөнх даян хааны хөшөө"
🗿"Хэлмэгдэгсдийн хөшөө"
🗿Монгол найрамдах улсын хурц арслан Г.Дэмүүлийн хөшөө
🗿Төр нийгмийн нэр зүтгэлтэн, монгол сурын анхны мэргэн мээрэн Б.Доржийн хөшөө тус тус хөшөөтэй танилцах хот доторх аяллыг амжилттай зохион байгууллаа.
Даланзадгад сумын хэмжээнд бүртгэлтэй 5 хөшөө дурсгал байдаг. Үүнд:
☑️Хүүгээ тэвэрсэн ээж
☑️Аргалын хөшөө
☑️Буурын хөшөө
☑️Хургачин
☑️Уурхайчин дурсгалууд нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын ангилалд хамаарагдан музейн бүртгэл мэдээллийн санд мэдээлэл нь хадгалагдаж байдаг юм.

672686443_4342166962688529_4038806160023137397_n.jpg
670859607_4342051476033411_8041629795178134992_n.jpg