2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” сэдвийн дор Олон улсын музейн өдрийг тэмдэглэнэ.
Дэлхий ертөнцөд өөрчлөлт их хурдан орж буй цаг үед музей харилцан хүлээн зөвшөөрөх уян хатан хандлага, инновац ба бүх хүнд тэгш боломж олгож, тэгш хамруулах явдлыг хөгжүүлэхэд их ач холбогдолтой нийгмийн институт болж байна. Музейнүүд нийгмийн дэвшилд хүргэх, дэлхий нийтийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулдаг хөгжил хөдөлгөөнтэй орон зай юм.