Олон улсын Музейн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан "МУЗЕЙГ ХЭН САЙН ТАЙЛБАРЛАХ ВЭ" танин мэдэхүйн уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Аймаг, орон нутгийн байгаль, түүх соёлын өвийг үзмэрээр дамжуулан танин мэдэх, сурч хөгжих, говь нутгаараа бахархах, мэдлэгээ ур чадвараа нэмэгдүүлснээр бусдад тайлбарлаж таниулах зорилгын хүрээнд 11 оролцогч хамрагдаж оюун ухаан, ур чадвар, авхаалж самбаагаа сорилоо.
Шалгаруулалтанд:
ХГБХХГ-ийн мэргэжилтэн Б.Батцэцэг
Аймгийнархивын мэргэжилтэн М.Уянга
10-р багийн ахмад Ц.Жавзмаа нар шалгарч талархал, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Уралдаанд оролцсон бүх хүмүүстээ баяр хүргэж, орон нутгаа сурталчлах их үйлсэд амжилт хүсье.